English
+976 77094395, 

 

, info@customs.mn

Гааль-бизнесийн түншлэл 2022

"Гааль-бизнесийн түншлэл 2022" уулзалт болов".

2022 оны 9 дугаар сарын 20-ний өдөр Гаалийн ерөнхий газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран зохион байгуулсан ‘’Гааль-бизнесийн түншлэл 2022‘’ арга хэмжээ нь "Хариуцлагатай бизнес-Хөгжлийн гарц" сэдэвт зохион байгуулагдаж гадаад худалдаа эрхлэгч, гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийг оролцсон.
Гаалийн ерөнхий газрын Дэд дарга Д.Энхтайван, Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд, Гаалийн хорио цээрийн газрын дарга Г.Батмөнх, Гаалийн хорио цээрийн газрын Эрүүл ахуй, чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар илтгэл тавьж, Гаалийн ерөнхий газрын асуудал хариуцсан нэгжийн эрх бүхий албан тушаалтнууд оролцогчдын тулгамдаж байгаа асуулал болон үйл ажиллагаатай холбоотой асуултуудад тухай бүр хариу өгч, зарим тодорхойгүй мэдээллийг дахин судлаж хариу өгөх зэргээр үр дүнтэй уулзалт болов.

Энэхүү уулзалтад гадаад худалдаа, гаалийн зуучлалын ‘’Грессент‘’ ХХК биечлэн оролцож харилцагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын өмнөөс доорх гурван асуултаар санал болон хүсэлт тавьж хариу авлаа.

1.Экспортын барааны гаалийн бүрдүүлэлтийн үед хүндрэлтэй асуудлын нэг болох нэг илгээгчтэй, нэг хүлээн авагчтай, нэг төрлийн бараанд зэрэгцээд байж байгаа 2-оос дээш чингэлэг байхад чингэлэг бүрт өөр өөр хорио цээрийн байцаагч давхардуулан томилогдож байгаагаас шалтгаалан бараанаас дээж авах, ачилт хийх үеийн хяналт шалгалт хийх зэрэгт олон удаа явж цаг хугацаа болон санхүүгийн хувьд хохирол учирч байна гэхэд Гаалийн ерөнхий газар "энэхүү асуудал нь одоогийн байдлаар системийн шинэчлэл хийгдэж буйтай холбоотойгоор автоматаар томилогдож байгаа бөгөөд удахгүй засагдах болно" гэсэн хариу авсан.
2. Импорт болон экспортын гаалийн бүрдүүлэлтийн явцад бичиг баримтыг цахим хэлбэрээр авдаг ч цаасан хэлбэрээр авч байгаа нь гадаад худалдаанд оролцогчдын хувьд ямар хүндрэлтэй байгааг асуухад Гаалийн ерөнхий газар ''Хууль эрх зүйн хүрээнд архивын тухай хуулийн зохицуулалт байхгүй учир цаасан хэлбэрээр авч, архивд хадгалах шаардлагатай юм.Одоогоор цаасан архивын тухай хуулийн санал хэлэлцүүлэгдэж байгаа гэсэн‘’ хариу өгөв.
3. Гаалийн зуучлагч байгууллагын гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны татварын хэмжээ гаалийн системээр хуваарьлагдсан бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагчид зөрүүтэй гарч байгаагаас гадаад худалдаа эрхлэгчид хохиролтой байна гэхэд Гаалийн ерөнхий газар "Энэ нь системийн алдаа, засагдаж байгаа" гэсэн хариу өгөв.

Уулзалтыг товч дүгнэвэл;

Гааль болон хилийн мэргэжлийн хяналтын албатай нэгдсэнээр гадаад худалдаа эрхлэгчдэд учруулдаг хүндрэл болон хүнд суртлыг багасгах гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг илүү хөнгөвчлөх, цахимжуулж түргэн шуурхай үйлчлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа ч техникийн саад, үйл ажиллагааны ижилсгэх ажлуудад алдаа гарч байгаа гаалийн байгууллага хүлээн зөвшөөрч засахыг эрмэлзэж гадаад худалдааг хөнгөвчлөхөд анхаарч байна. Хойшдоо Гааль-бизнесийн уулзалтыг тогтмол хугацаанд өргөн хүрээтэй зохион байгуулж үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэж байхаар боллоо."

"C" Press
 

Сэтгэгдэл бичих