English
+976 77094395, 

 

, info@customs.mn

Импортын цементийн урсгал эхэллээ

Импортын цементийн урсгал эхэллээ.

  Одоогоос 7 жилийн өмнө буюу Улсын Их Хурлын  2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор импортын цементийн гаалийн “5” хувийн татварыг “20” хувь болгож нэмсэн нь дотоодын цементийн үйлдвэрлэлээ дэмжиж ижил төрлийн барааны дотоодын зах зээлийг хамгаалах ажил болсон бөгөөд үүнээс хойш импортын цемент орж ирэх нь багассан.

Монгол Улсын Засгийн газраас бүтээн байгуулалтын ажлын хэвийн явуулах, дотоодын цементийн үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн хомсдолыг бууруулах зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гаргаж цементийн импортын гаалийн “20” хувийн татварыг “0” хувь болгосон.

Дээрх шийдвэр гарснаас хойш БНХАУ-аас импортын цементийн урсгал эхэлсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсын Засгийн газрын дээрх шийдвэр гарснаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 20-ний байдлаар нийт 1000 тонн орчим цемент импортоор орж иржээ.

"C" Press

 

Сэтгэгдэл бичих