English
+976 77094395, 

 

, info@customs.mn

ОХУ-ын өнөөгийн нөхцөл байдлыг ашигтайгаар харах нь...

ОХУ-ын өнөөгийн нөхцөл байдлыг ашигтайгаар харах нь...

Монгол Улсын хувьд ОХУ бол БНХАУ-аас гадна худалдааны үндсэн харилцагч орон билээ. Сүүлийн 10 жилийн байдлаар Монгол Улсын нийт гадаад худалдааны эргэлтийн 11-15 орчим хувь нь ОХУ-тай хийсэн худалдаа эзэлдэг боловч тус улстай хийж байгаа манай гадаад худалдаа байнга алдагдалтай байдаг.

Тухайлбал, зөвхөн 2021 оны байдлаар тус улстай хийсэн гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай байсан байна. Энэ алдагдлыг үүсгэж байгаа гол нэрийн бараа нь автобензин, дизелийн түлш, шатахуун байдаг.

Экспорт, импорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд БНХАУ дангаараа 70-аас дээш хувийг эзэлж байгаа бол 2021 оны байдлаар ОХУ манай экспортын дөнгөж 1.22%, харин импортын 28.56%-ийг эзэлж байсан байна. Харин гол хэрэглээ болсон эрчим хүч, автобензин, дизелийн түлш, шатахууны импортын хувьд Монгол Улс ОХУ-аас бүрэн хамааралтай байна.

Одоо үүсээд байгаа Орос-Украйны зөрчилдөөн бүхий нөхцөл байдлаас хамаарч ОХУ-д АНУ, ЕХ болон бусад аж үйлдвэржсэн улс орнууд эдийн засгийн хориг тавьснаар ОХУ-д бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж гадаад худалдаа дахь саад бий болсон хил залгаа хөрш орны хувьд “ХУУРАЙ ЗАМЫН ХУДАЛДААНЫ ГҮҮР БОЛОХ”:

-           Чөлөөлт бүс,

-           Тусгай горим,

-           Гаалийн баталгаат үйлдвэрийн газар,

-           Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимыг ашиглан нэмүү өртгийг дотооддоо шингээж хориг тавьсан улс орнуудын барааг Монголд үйлдвэрлэсэн, савласан эцсийн бүтээгдэхүүн болгон Монгол Улсаас ОХУ-руу экспортлох, эсхүл Оросын барааг тэдгээр улс орнууд руу гаргах боломжтой байна.

Бид энэхүү гарцийг тодорхойлон гаалийн горимыг хэрэгжилт дээр хамтран ажиллаж мэдээлэл солилцохыг хүсч буй хүн бүрт манай үүд хаалга нээлттэй.

Сэтгэгдэл бичих