Гаалийн бүрдүүлэлт хийгдэхээс өмнө тухайн барааны гадаад худалдааны бичиг баримтыг бүрдүүлэх, гаалийн байгууллагын нөхцөл шаардлагыг хангуулахад “Грессент” ХХК:
•гадаад худалдааны барааны статистик мэдээ гаргаж өгөх;
•гадаад худалдааны гэрээний төсөл, бусад бичиг баримт боловсруулах;
•гадаад худалдааны төлбөрийн гүйлгээ хийх;
•тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа болон гаалийн бүрдүүлэлтийн горимд шаардагдах бичиг баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулж авах;
•барааг гаалийн болон бусад лабораторийн шинжилгээнд оруулж лабораторийн дүгнэлт гаргуулах.
Гадаад худалдааны барааны статистик мэдээ гаргаж өгөх:
Импорт, экспортын барааны 1995 оноос хойш статистик мэдээг улс орноор, барааны нэр төрлөөр тус тус шинжилгээ судалгааны зориулалтаар үйлчлүүлэгчдээ гаргаж өгнө.
Гадаад худалдааны гэрээний төсөл, бусад бичиг баримт боловсруулах:
Дараах гадаад худалдааны бичиг баримтын төслийг боловсруулна. Үүнд:
•Гадаад худалдааны гэрээ – Contract
•Урьдчилсан үнийн нэхэмжлэх – Proforma invoice (Худалдагчаас худалдан авагчид санал болгож байгаа үнэ агуулсан захиалга баталгаажуулах бичиг баримт)
•Үнийн нэхэмжлэх – Invoice
•Баглаа боодлын жагсаалт – Packing list
Гадаад худалдааны төлбөрийн гүйлгээ хийх:
Үйлчлүүлэгчийн өмнөөс цахимаар болон банкинд биечлэн очиж гадаад худалдааны төлбөрийн баримтыг нөхөн бичиж гадаад худалдааны төлбөрийн гүйлгээ хийж гүйцэтгэнэ.
Бараа болон гаалийн бүрдүүлэлтийн горимд шаардагдах бичиг баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулж авах:
Тарифын бус хязгаарлалттай гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг хэлнэ. /Гаалийн тухай хуулийн 3.1.14 дэх заалт/
Улсын хилээр нэвтрүүлэх тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа, тухайн барааны сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимоос хамаарч эрх бүхий байгууллагаас олгодог зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээ, тодорхойлолт, дүгнэлт, мэдэгдэл зэрэг гаалийн байгууллагаас шаардах бичиг баримтыг хангуулах ажлыг үйлчлүүлэгчийн өмнөөс гүйцэтгэнэ.
Барааг гаалийн болон бусад лабораторийн шинжилгээнд оруулж лабораторийн дүгнэлт гаргуулах:
Гаалийн хилээр нэьтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээрийн холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тодорхойдолд магадлан шинжилгээ хийнэ. /Гаалийн тухай хуулийн 252.1 дэх хэсэг/
Бараанаас дээж авахад үйлчлүүлэгчийн биечлэн байлцаж гаалийн тэмдэглэгээ хийлгэх, дээжийг шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн гаалийн лаборатори болон итгэмжлэгдсэн бусад лабораторит хүргэх, лабораторийн шинжилгээ хийгдэж баталгаажсан дүгнэлтийг лабораториос авна.