English
+976 77094395, 

 

, info@customs.mn

Гаалын бүрдүүлэлт хийх заавар 1

Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг хэлнэ. /Гаалийн тухай хуулийн 3.1.12 дахь заалт/

Грессент ХХК нь гаалийн бүрдүүлэлтийн бүх үе шатанд гадаад худалдаа эрхлэгчийг төлөөлөн оролцоно.

•Импортын бараанд:

  • 1.гаалийн хяналтын бүсэд орж ирэх;
  • 2.тээвэрлэгч байгууллагаас барааны дагалдах бичиг баримтыг, бараа хүлээн авагчаас бусад гадаад худалдааны бичиг баримтыг хүлээн авч бүрдүүлэн мэдүүлэхээс өмнө нягтлан шалгах;

3.хүлээн авсан бичиг баримтуудыг үндэслэн CEPS (гаалийн гадаад портал систем)-ээр гаалийн мэдүүлэг нөхөн бичиж CAIS (гаалийн мэдээллийн автомат систем)-рүү илгээх;

4.мэдүүлэг, бичиг баримтыг гаалийн байгууллагад шалгуулах;

5.ногдуулсан татвар, хураамжийн нэхэмжлэхийг бараа хүлээн авагчруу цахим сүлжээгээр илгээх;

6.гаалийн байгууллага бичиг баримттай барааг тулган шалгах (биет шалгалт)-д байлцах;

7.барааг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл авч импортлогчид гардуулах.

 

•Экспортын бараанд:

1.гаалийн хяналтын бүсэд орж ирэх:

2.гаалийн байгууллага бараанд биет шалгалт хийхэд байлцах;

3.чингэлэг дугаар, гаалийн байгууллагын тэмдэглэгээ (лац), жин тоог гадаад худалдааны болон гаалийн бичиг баримттай тулган шалгах;

4.илгээгчээс барааны гадаад худалдааны бичиг баримтыг хүлээн авч бүрдүүлэн мэдүүлэхээс өмнө нягтлан шалгах;

5.гадаад худалдааны бичиг баримтын дагуу CEPS (гаалийн гадаад портал систем)-ээр гаалийн мэдүүлэг нөхөн бичиж CAIS (гаалийн мэдээллийн автомат систем)-рүү илгээх;

6.ногдуулсан татвар, хураамжийн нэхэмжлэхийг бараа экспортлогчруу цахим сүлжээгээр илгээх;

7.мэдүүлэг, бичиг баримтыг гаалийн байгууллагад шалгуулах;

8.барааг улсын хилээр гарах зөвшөөрөл авч экспортлогчид гардуулах.

 

 

Энд дарж бүртгүүлнэ