Зөвлөгөө
Гаалийн бүрдүүлэлт 6 алхамд
Бараа хилээр орж ирснээс эзэнд нь хүлээлгэн өгөх хүртэл ямар үе шат дамждаг вэ?

Бараа хилээр орж ирснээс эзэнд нь хүлээлгэн өгөх хүртэл дараах үе шатыг дамжина.
01. Зөвлөгөө
Гадаад худалдааны бичиг баримтын төсөл боловсруулахад зөвлөх.
02. Бүртгэл
Гаалийн хилээр орсон бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад бүртгүүлэх.
03. Бичиг баримт
Гадаад худалдааны болон тээврийн бичиг баримтын бүрдэл болгох.
04. Мэдүүлэг
Гаалийн мэдүүлгийн системд бараа, тээврийн хэрэгсэл, дагалдах бичиг баримтын мэдээллийг оруулж гаальд мэдүүлэх.
05. Тулгалт
Гаалийн болон бусад татвар, хураамж төлсөн барааг гаалийн байгууллагад гаалийн мэдүүлэгтэй тулган шалгуулах.
06. Хүлээлгэн өгөх
Барааг эзэнд нь эсхүл тээвэрлэгчид хүлээлгэн өгөх.
Эдгээр бүх алхмыг манай гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд таны өмнөөс хариуцна.
